
Манай улсын 0-18 насны 1.3 сая хүүхэд эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулжээ. Харин дээрх хугацаанд ЭМД-ын сангаас 0-18 насны хүүхдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардал 66.2 тэрбум төгрөг хүрсэн байна. Тодруулбал, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн 564,563 удаагийн тусламж, үйлчилгээнд 53 тэрбум, эрүүл мэндийн анхан шатны байгууллагад үзүүлсэн 197,397 удаагийн тусламж, үйлчилгээнд 13.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Mөн 0-18 насны хүүхдэд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ жил бүр тогтмол нэмэгдсээр байгаа. Тус сангаас 2023 онд 180 тэрбум, 2024 онд 211.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ.