өдөр
шөнө
×

Замын хөдөлгөөнд улсын дугааргүй оролцсон 70 гаруй машиныг саатуулав

 

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. 2025-2026 оны хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан замын түгжрэлийг багасгах, аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг хангахаар нийслэлд олон арга хэмжээ авч байна.

Тээврийн цагдаагийн албанаас нийтийн тээврийн эгнээ, зогсоолыг чөлөөлөх, зохиомол түгжрэлийг багасгах, замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах зорилгоор шалгалтыг 8 дугаар сарын 21-нээс өнөөдөр хүртэл хугацаанд хийж, улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчил илрүүлжээ.

Цаашид энэ шалгалтаа үргэлжлүүлэн тогтмол зохион байгуулж, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг багасгаж, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулахад анхаарах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top