өдөр
шөнө
×

Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах санал хүргүүлжээ

Т.САЙХАН

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм давж үзүүрлэж Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн.

Тэрээр өөрөө ч хүлээн зөвшөөрч, үүнийгээ шалгуулна гэдгээ цахим хуудсаараа мэдэгдэж байсан бөгөөд түүнд ямар хариуцлага тооцох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм.

Тэгвэл Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарын мэдээлснээр, Н.Өсөхбаярын гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top