өдөр
шөнө
×

"Найрамдал-2" зусланг Хөвсгөлд байгуулахаар боллоо

С.САРУУЛ

 

Засгийн газрын өнөөдрийн /2020.06.01/ хуралдаанаар Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг батлав. Ингэснээр Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай олон улсын хүүхдийн "Найрамдал-2" зусланг байгуулахаар болсон байна.

40 жилийн өмнө байгуулсан “Найрамдал” зуслангийн хоёр дахийг Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт шинээр барихаар боллоо гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top