
Нээлтийн үеэр шинэ хичээлийн жилийн эхлэлийг бэлгэдэн цан цохиж, Үндэсний урлагийн их театрын найрал хөгжим, УДЭТ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолт өрнөж, энэ хичээлийн жилд элсэн суралцаж буй 30 оюутнуудын төлөөлөл хичээлийн анхны хонхыг дуугаргажээ. Ажлын байранд суурилсан “Жүжиглэх урлаг хөтөлбөр” нь дөрвөн жилд нэг удаа оюутан элсүүлэх бөгөөд жүжигчний мэргэжлийн хичээлүүдийг УДЭТ-ын найруулагчид, жүжигчид, мэргэжлийн урлагийн байгууллагын мастер багш нар зааж аж. Хөтөлбөрийн зорилго нь залуу жүжигчдийг уран бүтээлийн бодит орчинд сургах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх шинэчлэлтэй хөтөлбөр бөгөөд ахмад, дунд үеийн уран бүтээлчид залуу үеийнхэндээ мэргэжлийн нандин өвийг уламжлуулж буй онцлогтой юм байна.