өдөр
шөнө
×

Нүүрсний замыг ноёрхогч “Страто”-той хариуцлага тооцох уу?

Нүүрс тээврийн салбарынхан бол “Страто” хэмээх энэ нэрийг андахгүй. Өнөөдөр нүүрс тээврийн салбарт ганц эзэгнэж байгаа, дангаараа ноёрхогч компани гээд хэлчихэд хилсдэхгүй. Харин улс төрийн хүрээнийнхэн Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан З.Энхболд буюу нүүрсний салбарынханд “Хорт Зика вирус”, улстөрийнхөн дотроо бол цөөвөр чоно гэж нэрлэгддэг “давжаа” эрийнх. “Давжаа” гэж хашилтанд хэрэглэсний учир нь түүнийг улстөрийн хүрээнийхэн ч “Бие нь бага ч бэлчээр нь том” гэж үнэн санаанаасаа хэлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүртэл ятгаад  Монголын төмөр замыг 10 жил гацааж дөнгөсөн эр. Шалтгаан нь өчүүхнээс өчүүхэн. Ердөө л өөрийнхөө “Страто” хэмээх тээврийн компанийг ажлаар таслахгүй байх.

Төмөр замаар нэг ухасхийхэд өчнөөн тонн нүүрс гаргачихна. Харин машинаар бол өчнөөн төчнөөн удаагийн рейс хийж, тэр хэрээр жолооч нь ажилтай байна гэж мунхаглан хэлж байсан өдгөө ч хадгалаастай байгаа. Арай л нүүрсээ машинаар ухаж байхаар хүрзээр ухья, тэр хэрээр олон хүн ажилтай болно гэж хэлж байгаагүй шиг санагдана. Үр дүн нь юу болсныг та бид одоо ч харж байгаа. Хэчнээн зуу, сая тонноор нь экспортлох боломжийг хааж, зөвхөн З.Энхболдын хүслээр зөвхөн “Страто” компанийн машинаар нүүрсээ зөөж, эмзэг хөрст говь нутгийг там болгосоор байна. Хэрвээ төмөр замаар нүүрсээ тээвэрлэсэн бол, үгүйдээ засмал зам тавьчихсан бол.... гэсэн олон Хэрвээгүүдийн цаана Монголын эдийн засаг тэр чигтээ, бүр цаашилбал өнөөдөр нүүрс, түйрэн, шороо халуун дунд нүд шүдээ гялалзуулан тээвэр хийж амь зуух гэж ядаж байгаа жолооч нарын амьдрал тэр чигтээ сүйтгэгдэж байна. Наад зах нь л засмал замаар нүүрс тээвэрлэдэг сэн бол тэр олон хүн ослоор амь насаа алдах байсан уу гэдгийг бодоод үзээрэй.

Энэ олон хэрвээгүүдээс хамгийн гачлантай нь өнөөдөр говийн нүүрсний тээвэрт “Страто”-гоос өөр хэн боловч  хөл гишгиж болохгүй гэсэн хатуу хууль тогтоод байна. Зөвхөн Хятадын хөрөнгө оруулалттай “Страто” л энд тээвэр хийнэ. \Энд “Баян зам тээвэрчдийн холбоо” гэх байгууллага нүүрс тээврийн замыг хариуцдаг гэх боловч тэр нь бөөн будилаан\  Өнөдөр банкны зээлээр ганц машин худалдаж авчихаад түүгээрээ тээвэр хийж гэр бүлээ тэжээж яваа Дорж, Дугар, Бат... жирийн хэн ч “Страто”, “Баян зам тээвэрчдийн холбоо”-ныхны улыг долоохгүй бол энэ замаар тээвэр хийж чадахгүй.  Цогтцэций-Чойр чиглэлд тээвэр хийдэг жолооч болгон мэднэ. Чойрын замд дархан эрхтэй "Баян зам тээвэрчдийн холбоо" ТББ өөрсдийнхөөс нь бусад бүх компани, жолооч нараас их хэмжээний татаас, төлбөр авдаг. Түүгээрээ юу хийдэг нь тодорхойгүй, эцэс сүүлдээ залилангийн шинж чанартай, хэдхэн хүний халаасыг түнтийлгэх бизнес болоод байгаа гэж жолооч нар тухайн үед халаглан ярьж байсан. Хэдийгээр ингэж их мөнгө авсан ч зам засварын ямар ч ажил хийгдээгүй гэсэн шүүмжлэл тухайн үедээ хүчтэй гарч байсан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй гэлцдэг. 

“Страто”, “Баян зам тээвэрчдийн холбоо”-ны нүүрсний замд тавьсан монополь эзэрхийлэл сүүлдээ хэрээс хэтэрч, эдүгээ эрүүгийн гэмт хэрэг үүсгэгдэн шалгагдаж буй. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал тус газраас сар бүр хийдэг Хэвлэлийн бага хурлынхаа үеэр \2023-07-05\ “УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гишүүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад АТГ-аас прокурорт шилжүүлсэн. Одоогоор прокурорын байгууллага хянаж байгаа” гэж мэдээлсэн билээ.

Сануулахад сайд асан Б.Энх-Амгалан, “Страто” холбоотой хэргийг шалгаж байна хэмээсээр жил гаруйн хугацаа өнгөрч байгаа, АТГ өнгөрсөн дөрөвдүгээр сард прокурорт шилжүүлсэн гэх боловч, тоймтой мэдээлэл ховор байгаа. Тиймээс сайд асантай холбоотой хэрэг аль нэг шатандаа дарагдаад өнгөрөх вий гэсэн болгоомжлол байгаа. Чингэх ахул “Страто” түүний цаадхи Зика ноёнтон, сайд асан Б.Энх-Амгалан, “Баян зам тээвэрчдийн холбоо”-ныхон нөлөөлсөн гэж үзэхээс өөр аргагүй билээ.

Б.Тулга

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top