өдөр
шөнө
×

Эдийн засагч Д.Батсайханы Гавьяатын найр нижгэр боллоо

 

Банкны салбарын томоохон  төлөөлөл, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан 2022 онд төрдөө  үнсүүлж гавьяат эдийн засагч цол  тэмдэгээр энгэрээ мялаасан билээ. Тэгвэл өнгөрөгч бямба гаригт тэрээр гавьяатын найраа журмын нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрөөв.

Түүнд  хүндэтгэл  үзүүлэхээр ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын  болон  Ардчилсан намын гишүүд, "Хаан" банк, "Төрийн банк"-ны удирдлагууд, "Даадаа групп" ХХК, Завхан аймгийн нутгийн зөвлөл, бизнесийн салбарын захирлууд, урлаг соёлын одод зэрэг Монголын сор  болсон хүмүүс цугларч, гайхалтай нэгэн үдшийг сюрприз дүүрэн өнгөрүүллээ. Морин хуурын эгшиг уянгалж, гавьяатын  бага залуу  насны  амжилтын түүхүүд хөврөн, ирсэн зочдын бэлгээр даруулсан энэхүү үдшийн хамгийн том сюрприз нь 1953 онд үйлдвэрлэгдсэн 100,000 долларын  үнэ бүхий хуучны мотоциклийн сугалаа байв. Түүний найз “Урбанек”-ийн хэмээх тодотголтой Б.Лхагважав захирал 4 сая төгрөгний  үнэ  бүхий бүтээгдэхүүний сугалаа явуулсан бол, Төрийн банкны захирал 2 сая төгрөгний  азтан шалгаруулж газар дээр нь азтаны данс руу шилжүүлсэн. Анд нөхөд, хамаатан садны халуун хайраар бялхсан энэхүү үдэш, Дуурийн дуучин МУГЖ Ө.Уянга, Поп хатагтай МУГЖ Б.Сарантуяа, “Хурд”  хамтлаг, дуучин МУСТА Д.Отгонжаргал дуучин Наки, “Увертура” хамтлагийнхан ая  дуугаа өргөн ирсэн зочдын сонорыг  мялаасан  юм. Ийнхүү олны танил эрхэмүүдийг нэг дор чуулуулсан гавьяат маань, энэ өдрийн гол дүр байж, ямархан чансаа өндөртэй эрхэм болохоо харуулж чадлаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top