өдөр
шөнө
×

Танилц: 2023 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар

С.САРУУЛ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийг материалыг 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл цахимаар хүлээн авна.

Зээлийн хугацаа: 5 хүртэл жил

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар

Зээлийн хүү: 3 хувь (жилийн)

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх: 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 08:30 цагаас

Дуусах: 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн https://sme.gov.mn/login цахимаар хүлээн авна.

2023 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

1. Хүнсний үйлдвэр:

Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;

Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр

2. Газар тариалан:

Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ/Тэрбум мод хөдөлгөөн/

Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах

3. Хөнгөн үйлдвэр:

Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр

Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр;

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл

4. Мал аж ахуй:

Гахай, шувуу, зөгийн аж ахуй

Эрчимжсэн мал аж ахуй

Мал эмнэлгийн үйлчилгээ

 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top