өдөр
шөнө
×

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Тогтвортой” түвшинд хэвээр үлдээв

 

Т.САЙХАН

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдис (Moody’s) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В3/ Тогтвортой” түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдлээ.

“В3/ Тогтвортой” түвшинд хэвээр үлдээхэд ирэх жилүүдийн эдийн засгийн хүлээгдэж буй өсөлт, Засгийн газрын өрийн удирдлага сайжирч өмнөх үетэй харьцуулахад тогтвортой түвшинд хүрсэн зэрэг нөлөөлсөн талаар тайландаа бичжээ.

Түүнчлэн БНХАУ-ын Ковидын эсрэг арга хэмжээ зөөлөрч, Монгол Улсын дэд бүтэц, логистик болон уул уурхайн томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгаа нь гадаад валютын орлогыг дахин сэргээх, ДНБ-ийг ирэх жилүүдэд нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлсэн тухай дурдсан байна хэмээн Сангийн яам мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top