өдөр
шөнө
×

Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүлжээ

 

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны есдүгээр сарын 3 /AFP/. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болж буй Танго бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ мягмар гарагт болсон эцсийн шатанд Аргентины хос Леандро Бойко, Микаэла Гарсиа нар түрүүлжээ. Тэмцээнийг зохион байгуулагч хотыг төлөөлөн оролцсон Л.Бойко, М.Гарсиа нар бүжигчдийн хоорондын харилцаа, үсрэлт, пируэт зэргийг харгалзан бүжгийн дэглэлтээр шалгаруулдаг төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. Энэхүү олон улсын тэмцээнд дэлхийн 50 гаруй орны 841 хос оролцсон нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Наймдугаар сарын 20-нд эхэлсэн тэмцээний сонгон шалгаруулалтын үеэр 20 гаруй театрт үзүүлбэр үзүүлсэн байна.

Даваа гарагт болсон танго бүжгийн трек төрлийн тэмцээнд мөн л аргентин хос болох Диего Ортега, Алдана Силвейра нар түрүүлжээ. Энэхүү төрөл нь Буэнос-Айресын бүжгийн өргөөнүүдэд тангог хэрхэн бүжиглэдгийг харуулдгаараа онцлогтой байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top