
Саяхан Украинд “Рейтинг групп” хэмээх бие даасан судалгааны байгууллагаас судалгаа явуулахад, судалгаанд оролцогчдын 75 хувь нь АНУ болон Европ аюулгүй байдлын баталгаа гаргаж өгсөн тохиолдолд гал зогсоох хэлэлцээрийг дэмжинэ гэж хариулсан байна. Харин санал асуулгад оролцогчдын ердөө 3 хувь нь нөхцөл болзолгүйгээр гал зогсоохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Украины тал цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна. Тус улс наймдугаар сард байлдааны талбарт “Фламинго” нэртэй шинэ далавчит пуужинг нэвтрүүлжээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, энэ бол манай улсын зэвсэглэлд байгаа “хамгийн амжилттай” пуужин гэжээ. Уг пуужин нь 3000 орчим км-ийн тусгалтай байна. Украины цэргийн хэвлэл болох “Милитарный”-д мэдээлснээр, уг зэвсгийг Крым дэх Оросын бааз руу довтлоход ашиглажээ.