өдөр
шөнө
×

С.Жавхлан АН-ын ес дэх гишүүн боллоо

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элсч буйгаа зарлалаа. Мэдээллийн үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намын эгнээнд нэгдэж, ардчилал, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, шийдвэр гаргаж байгааг баяртай хүлээж авч байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр АН есөн гишүүнтэй орж ирж байсан бол дөрвөн жилийн төгсгөлд 9-үүлээ элэг бүтэн болж, дараагийн сонгуультайгаа золгож байна” гэв. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнөөдөр 9 дэх гишүүн болж, АН-ыг бүтэн болгож байгаадаа баяртай байна. өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганцаараа дуу хоолой маань хүрэхгүй, үзэл санаагаа Монгол даяар хүргэх вэ гэдэгт өөрийгөө өндөр хэмжээнд дайчилсан ч бүгдэд хүрээгүй. Тиймээс олуулаа болгож, хонхны дуу дугаргаж, хөх тэнгэр шигээ Монгол нутгаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top